ENG

Мэдээ

Албан ёсны мэдээ, мэдээлэл

Сайн үйлсийн аянг сар бүр зохион байгуулж байна


Хера Экуйпмент” ХХК-ийн хамт олон бид Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ажиллагсадруугаа чиглэсэн үйл ажиллагаа болон боловсрол, эрүүл мэнд болон спортын салбаруудад түлхүү анхаарч өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан сайн сайхны төлөө чиглэсэн олон талт үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлсээр ирсэн билээ.

2022 онд энэхүү үйл ажиллагааг гадгашаагаа чиглүүлж, сар бүр сайн үйлс хийхийг зорин, ажиллаж байна.

Сайн үйлсийн аянд идэвхтэй оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлэн, өөрсдийн хүсэлтээр хандив цуглуулж байгаа нийт ажилчдаараа бахархаж, талархаж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Ээж нь өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа 15 настай Х охины гэрийг засаж өгөв.
Ээж нь өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа 15 настай Х охины гэрийг засаж өглөө
ЕБС-иудад ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг байрлуулан, эхний ээлжийн шаардлагатай зүйлийг нь авч өгөв
ЕБС-иудад охидын ариун цэврийн хэрэглэлийн хайрцаг байрлуулан, эхний ээлжийн шаардлагатай зүйлийг нь авч өглөө.

ӨЭМТөвүүдэд тэргэнцэр авч өгөв.

Буцах