Засварын үйлчилгээ

Манай борлуулалтын дараах засвар үйлчилгээний газар нь Солонгос, Хятад, Герман зэрэг орнуудад мэргэжлийн сургалтанд хамрагдсан чадварлаг инженер, техникийн ажилчидтай ба орчин үеийн багаж тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг хэрэгсэл ашиглан тоног төхөөрөмжийн засварын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

давуу талууд

24 цагийн лавлах
төв
Их засварын
төв
Сэлбэгийн нэгдсэн агуулах
Орон нутаг дахь суурин төлөөлөгчид
50 гаруй механик инженер
Бүрэн тоноглогдсон засварын машинууд

Үйлчилгээ

Техникийн оношлогоо
Бүх төрлийн техникүүдэд дуудлагаар гидр систем, цахилгаан систем, явах анги, түргэн элэгдэх эд ангийг өндөр нарийвчлалтай багаж, компьютероор бүрэн оношилгоог хийдэг ба энгийн болон цахилгаан форсунктай дизель хөдөлгүүрүүдэд үзлэг оношилгоо компьютер оношилгоог хийдэг.
Хөдөлгүүрийн их засвар
Бид засварынхаа төвд бүх төрлийн дизель хөдөлгүүрийн үндсэн эд ангийг сэргээн засварлах, урсгал засвар, их засварыг чанарын өндөр түвшинд, олон жилийн туршлагатай инженер мэргэжилтнүүд харилцагчийн хүсэлтийн дагуу засварлан, тестэлж асааж ачаалал өгч, шалган хүлээлгэж өгдөг.
Техникийн их засвар
Хьюндай, Вийртгэн, Тонли болон бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн агрегат, гидр систем, цахилгаан систем, түргэн элэгдэх эд анги, гидрийн өндөр даралтын шланг базах, бүх төрлийн дизель хөдөлгүүрүүдийн их засварыг стандарт горимын дагуу хийж гүйцэтгэдэг.
Гидрийн шланг базах
Гидр системийн нэн шаардлагатай байдаг шлангийг үйлдвэрээс тогтоосон нормын дагуу, харилцагчийн хэрэгцээнд тулгуурлан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр базах үйлчилгээг үзүүлнэ.

Зөвлөгөө

Таны амжилтын түнш