Монголын зам барилгын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Герман инженер Holger Müller төрийн дээд шагнал хүртлээ

2025-05-13
|
3
мин

🇲🇳🇩🇪 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Wirtgen Group-ийн засварын менежер асан Holger Müller-т “Найрамдал” одон гардууллаа.

Монгол Улсад 12 жилийн туршид зам барилгын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Wirtgen брэндийг амжилттай нутагшуулахад түлхэц өгч, Монгол инженерүүдэд туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцсан билээ.

“Найрамдал” одон бол Монгол Улсаас гадаад харилцаа, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог дээд түвшний хүндэт шагнал юм.