ENG

Мэдээ

Албан ёсны мэдээ, мэдээлэл

“Голомт Алтны Форум-2022”-д оролцлоо.



Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон, уул уурхайн салбарын хөгжлийг түүчээлэгч бизнесүүдийг дэмжих зорилготой “Голомт Алтны Форум” арга хэмжээг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын алт олборлогч топ аж ахуйн нэгж, уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч 75 байгууллагын 150 орчим төлөөлөл оролцож, уул уурхайн салбар, тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай санал бодлоо солилцлоо.


Манай "Хера Экуйпмент" компанийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, цаашид "Голомт" банктай хамтран ажиллах болсноо та бүхэнд хүргэхэд баяртай байна. Хамтран ажиллагч, харилцагч та бүхэндээ ажлын амжилтыг "Хера Экуйпмент" компанийн хамт олны зүгээс хүсье.

Буцах